(?) Намайг сана
 
 
Шинэ мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл Chrome, Firefox браузертаа манай Toolbar-ыг татаж суулгаарай
Toolbar суулгах
Татах
 
 

Хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд аймшигт төрхөнд хувирсан нь

Францын зураач Sylvian Sarrailh хүүхэд бүрийн хайртай үлгэрийн баатруудыг санаанд оромгүй дүр төрхөнд хувиргажээ. Зураач эрхэм хүүхдүүдийн хувьд зан араншин, үйл хөдлөлийг нь даган дуурайхыг хүсдэг Ариель гүнж, араатны хаан арслан зэрэг хүүхэлдэйн баатруудыг ямар жихүүдэс төрөм, аймшигтай дүр төрхтэй болгосныг дараах зургуудаас хараарай.

 

АНУ-д марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ

Америкийн Колорадо мужид солилцооны оюутан марихуан хэрэглэсний дараа унаж тагтнаас унаж нас барсан нь тус мужид марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол болон бүртгэгджээ. 19 настай Levy Thamba нь өнгөрөгч 3-р сарын 11-ний өдөр Денвер зочид буудлын тагтан дээрээс унаж нас барсан байна. Тэрээр унахаасаа өмнө каннабисын хольцтой жигнэмэг идсэн байжээ. Үхлийн дараах шалгалтаар марихуанд мансуурснаас болсныг тогтоосон байна. Колорадо муж нь энэ 1-р сард марихуаныг зугаа цэнгэлийн зорилгоор хэрэглэх явдлыг зөвшөөрсөн Америкийн анхны муж болсон билээ. Одоогоор Вашингтон тэргүүтэй Америкийн 20 мужид марихуаныг эмчилгээний зорилгоор худалдаалахыг зөвшөөрдөг бөгөөд Вашингтон муж энэ оны сүүлээр хууль ёсны худалдааг танилцуулахаар зэхэж байгаа аж. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama марихуан нь архинаас аюул багатай ч аль аль зөв хэрэглээ биш болохыг анхааруулсан байна.

 
Хоол хүнс 2014/04/03 westbam
 

Шар айрагны мэргэжилтнүүд шилдэг 20 шар айргийг нэрлэж байна

Шингэн талх хэмээгддэг шар айрагны тухай мэдээллийг хүргэдэг RateBeer сайт нь шар айрагны үнэлгээний хамгийн алдартай 2 вэбсайтын нэг. Жил бүр хамгийн өндрөөр үнэлэгдсэн шар айрагнуудын жагсаалтыг гаргаж, дэлхийн шилдэг шар айргийг тодруулдаг тус сайтын мэргэжилтнүүд дэлхийн шилдэг 20 шар айргийг нэрлэжээ. Шингэн талханд дурладаг хэн бүхэн энэхүү жагсаалтанд багтсан шар айрагнуудыг амсаад үзэхийг хүсэх бизээ.

 

Getty Images-ын гэрэл зурагчны дуранд буусан Монголын тэнэмэл хүүхдүүд

Getty Images фото агентлагийн гэрэл зурагчин Паула Бронштейн /Paula Bronstein/ манай улсад ирэхдээ орон гэргүй, тэнэмэл хүүхдүүд болон асрамжийн газруудад амьдардаг хүүхдүүдийн тухай фото нийтлэл бэлтгэжээ. Түүний өгүүлснээр Монголд гудамжны хүүхдүүд олон байдаг ба тэд ядуу тарчиг амьдралын улмаас гудамжинд гарсан хэмээсэн байна. Паула Бронштейн 2010 онд Монголд ирсэн ба тухайн үед авсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж байжээ.

 

Эргэлдэгч хүрдэнд дуртай үхэр зусагны амьдралыг хүмүүс туршжээ

Нью Йоркын уран бүтээлч, уран барилгачид болох Ward Shelley, Alex Schweder нар маш өвөрмөц орчинд амьдралынхаа 10 хоногийг өнгөрүүлсэн байна. Том бойлер дотор суурилуулсан эргэлдэгч хүрдэнд хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүхнийг суурилуулжээ. Сандал, ширээ, ор, угаалтуур, гал тогооны хэрэгслүүд, хувцасны шүүгээ зэрэг бүхий л тавилгуудыг хөдлөхгүйгээр тогтоосон байна. Тавилга тус бүрийг хоёр хоёр ширхгээр хүрдний гадна болон дотор талд тогтоосон энэ өвөрмөц орчинд Ward Shelley гадна талд нь, Alex Schweder дотор талд нь амьдарсан юм. Тэдний 10 хоногийн сонирхолтой амьдрал 2-р сарын 28-нд эхэлсэн бөгөөд 3-р сарын 9-нд дуусчээ. Мэдээж хэрэг нэг хүрдний хоёр талд амьдарч байгаа учир тэдний хэн нэг нь угаалтуурт гараа угаах эсвэл орон дээр хэвтэх бол тэд хоёулаа зэрэг аажим алхах учиртай. Мөн хэн нэг нь орон дээр хэвтэхийг хүсвэл нөгөө нь адилхан хэвтэхээс өөр аргагүй. Энэхүү сонирхолтой байгууламж энэ 4-р сарын 5-ныг хүртэл үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд нээлттэй байгаа юм байна.

 

MINI SKIRT VS TATTOO PARTY

Их хотын дэгжин бүсгүйчүүд, залуусын хүсэлтээр UBN event-ээс Монголд анх удаа Aзийн алдартай шоу болох MINI SKIRT VS TATTOO party-г зохион байгуулах гэж байна. 04-р сарын 04 өдөр болох Friday night-д UB хотын хамгийн COOL залуус цугларан хамтдаа бут авах болно. Энэ удаад бид ээлжилт их хотын томоохон клуб болох Metropolis night club-г сонголоо. БОГИНО БАНЗАЛ-ын эсрэг ШИВЭЭСТЭЙ ЭРЧҮҮД та бүхэн тавтай морилно уу!!!

 

“ХАМТДАА ГЭГЭЛЬЗЬЕ”

Монголын хошин урлагийн гэр бүлд “Эрчүүдийг уучил”, “Амьдралд стресс хэрэггүй” тоглолтуудаараа гэгээлэг, өнгөлөг, цоо шинэ уур амьсгалыг нэмэн орж ирсэн ЭМОЦИ продакшн үзэгчиддээ зориулан шинэхэн сюрпризээ барих гэж байна. Эмоцийн авъяаслаг залуус амьдралын гэрэл гэгээтэй талыг илүү их магтан дуулж, бидний амьдралд дутагдаад байгаа тэр л сайхан зүйлсийг өөрсдийн тоглолтоороо харуулж үзэл санаагаа илэрхийлдэг билээ. Ийм ч учраас тэдний зохиолууд аливаа бэрхшээлийг хүмүүс хэрхэн даван туулж байгааг, хүнээс ямар олон сайхан чанар гарч болдгийг харуулдаг. Байгаль дэлхий өнгөө засан нар туяарсан хаврын энэ сайхан өдрүүдэд Эмоцийнхон маань “ХАМТДАА ГЭГЭЛЗЬЕ” нэртэй шинэ тоглолтоо үзэгчиддээ барьж байгаа нь учиртай. Хүн бүрийн сэтгэл сэргэн, ургамал цэцэгс нахиагаа дэлгэн цаанаа нэг гэгэлзээд ирдэг хаврын энэ цагаар үзэгч танд юу өгүүлэх гэснийг та МҮЭСТО-нд 4-р сарын 7-ноос эхлэн өдөр бүр үзэх боломжтой.Тасалбарыг www.ticket.mn  сайтаас

 

Wu-Tang цорын ганц хувь цомог гаргана

Нью Йорк хотоос гаралтай Америкийн хип хоп хамтлаг Wu-Tang нь бүх цаг үеийн хамгийн агуу хип хоп хамтлагаар нэрлэгдэж байсан агуу хамтлаг. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг гэгддэг энэ хамтлаг энэ оны 1-р сард Facebook пейж дээрээ "Шинэ Wu цомог удахгүй гарна" гэж бичсэн байсан. Тус хамтлагийн шүтэн бишрэгчдийг баярлуулсан энэ мэдээтэй зэрэгцэн бас нэгэн мэдээлэл гарсан нь цомог цорын ганцхан хувь гарах бөгөөд 7 оронтой тоогоор хэмжигдэх үнээр зарагдах гэнэ. Хамтлагийн гишүүн RZA "Орчин үеийн дуу хөгжмийн түүхэнд хэний ч хийж байгаагүй урлагийн нэг хэсгийн тухай бид ярьж байна. Бид ганц хувь зүйл цуглуулагчдад зориулан хийж байгаа энэ зүйл маань тэр хүний хувьд Египетийн хааны чимэглэсэн саваа л гэсэн үг." хэмээн Forbes-т өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. The Wu – Once Upon A Time In Shaolin нэртэй тус цомог худалдаанд гарахын өмнө хэд хэдэн музей, галерейд тавигдах ба голдуу дээдсийн гэр бүлийнхэн болоод бизнесийн удирдагчдад үйлчилдэг уран бүтээлч Yahya-гийн сийлбэрлэн урласан нүд унам гоёмсог хайрцагтай байх аж. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр цомгийг бүтнээр нь сонсох боломж гарах ба тодорхой хэмжээний төлбөр төлж сонсох юм байна.

 

Өнгөрсөн ба одоо үе дэх "Загалмайлсан эцэг" киноны байршлууд

Америкийн кино найруулагч Francis Ford Coppola-гийн 1972 оны The Godfather буюу Загалмайлсан эцэг кино бол дэлхийн кино ертөнцийн түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг. 1945-1955 оны үеийн Нью Йорк хотын гэмт хэргийн ертөнцийг харуулсан энэ киноны хамгийн эхний зураг авалт 1971 оны 3-р сарын 29-нд Нью Йорк хотод эхэлсэн. Кино зураг авалт хийгдсэн газрууд нь киноны үйл явдалд дүрслэгддэг үеийн буюу 40-өөд оны үед байсан газрууд бөгөөд 1970-аад оны эхэн үе хүртэл байсаар байжээ. Харамсалтай нь одоо ихэнх газрууд нь байхгүй болсон байна. Гэхдээ энэхүү нийтлэлийн зургууд маань зураг авалт хийгдсэн үеийн болоод өнөө байгаа газруудыг харьцуулсан хэлбэрээр харуулсан байгаа юм.

 

С.Баяр vs Н.Алтанхуяг

Монгол улсын төрийг түшилцэж явсан 25 дахь ерөнхий сайд С.Баяр, өнөөгийн ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж яваа Н.Алтанхуяг нарын хэнийг нь та дэмждэг вэ? Та өөрийн дэмждэг ерөнхий сайдын зурган дээр дарж саналаа өгөөрэй.

 

Сонин хачин 

Эргэлдэгч хүрдэнд дуртай

 

Африкын зэрлэг амьтдын ду

Нийтлэлийн маань баатар бяцхан охиныг Типп

 

Нийтлэг технологийн нэршл

Өнөөдөр хэрэглэгдэж байгаа нийтлэг техноло

 
 

Оддын амьдрал 

Cameron Diaz-ын эрэг дээр

 

Жүжигчин Kate Winslet Хол

Жүжигчин Kate Winslet өчигдөр Холливудын W

 

Ер бусын онцгой амьтан тэ

Нохой, муур, тоть, туулай аль ч бай ялгааг

 
 

Сурталчилгаа

MINI SKIRT VS TATTOO PART

 

“ХАМТДАА ГЭГЭЛЬЗЬЕ”

Монголын хошин урлагийн гэр бүлд “Эрчүүдий

 

"Family life" сэтгүүл худ

Эх орны баялаг эрдэнэс, алтаа энгэртээ нуу

 
 
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Apr 03 2014, 9:19 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Apr 03 2014, 8:48 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Apr 03 2014, 8:03 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Apr 03 2014, 8:02 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Apr 03 2014, 8:01 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Mar 01 2011, 2:15 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Oct 08 2009, 11:34 am
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Oct 31 2008, 4:34 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Mar 18 2012, 12:09 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Mar 27 2009, 12:00 pm
 
 
Нийтлэгч: bebnos
Огноо: Nov 28 2007, 1:23 pm
 
 
Нийтлэгч: lorenzo
Огноо: Mar 10 2011, 11:35 pm
 
 
Нийтлэгч: lorenzo
Огноо: Nov 07 2008, 1:24 pm
 
 
Нийтлэгч: westbam
Огноо: Dec 10 2010, 4:49 pm
 
 
Нийтлэгч: lorenzo
Огноо: Jan 29 2008, 1:18 pm
 
 
 


 
2014.04.03
 

Getty Images-ын гэрэл зурагчн

Getty Images фото агентлагийн гэрэл зурагчин Паула Бронштейн /Paula Bronstein/ манай улсад ирэхдээ орон гэргүй, тэнэмэл хүүхдүүд болон асрамжийн газруудад амьдардаг хүүхдүүдийн тухай фото нийтлэл бэлтгэжээ. Түү...

 

Хакерууд ухаалаг гар утсыг ха

Хакерууд ухаалаг гар утсыг хакдаж, хүний хувийн мэдээллийг хулгайлахын тулд алсын удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглаж байгааг тогтоожээ. Тэд хар сэжиг аваагүй ухаалаг гар утас хэрэглэгчдийн банкны нууц үг, гэ...

 
2014.03.06
 

Арьсан дээрх шивээс үү, зотон

Украйны Одесс хотод ажиллаж амьдардаг Дмитрий Самохин бол зүгээр нь нэг шивээсчин биш, тэр бол арьсан дээр зурдаг хүн. Түүний чадварын талаар зөвхөн Одесс, Украйнаар тогтохгүй бүх дэлхий даяар ярилцдаг. Түүний ...

 

Орчин үеийн залуусын дэгжин г

Хэв маягийн онцгой хэлбэр эсвэл хувцасны төрөл гэсэн утга бүхий үгээр нэрлэгдсэн Garb брэнд нь залууст зориулагдсан хувцасны брэнд юм. 1996 онд хүүхдүүдэд зориулсан гольфын хувцасны загварыг бий болгосоор анх г...

 
2014.02.28
 

Уран барилгын гайхамшгуудын ц

Баруун Азийн нутаг дэвсгэрт орших Арабын эмиратын бие даасан улс болох Катар улсын нийслэл Доха хот нь Персийн булангийн эрэгт оршдог хот билээ. Улсынхаа нийт хүн амын 60 орчим хувь нь буюу 1,7 сая хүн оршин ам...

 

2014.04.02
 

Тэрбумтнуудын машины гарааш

Хурдтай хүчтэй, гайхалтай чамин сайхан машинтай байхыг хүсэхгүй хэн байх билээ. Нилээд их хэмжээний мөнгөтэй байхад энэ бол биелшгүй зүйл биш. Мэдээж хэрэг сайхан машинтай болсон бол тэрхүү сайхан унаагаа хадга...

 
2014.03.30
 

Байрны зээлэнд уягдаж биш хүс

Алек Лисефски нэртэй 31 настай эр орон сууцны зээл хэмээх хэдэн зуун мянган долларын өрнөөс татгалзсан. Харин оронд нь бага өртгөөр өөрийн гэсэн сууцыг бүтээсэн нь хаана л бол хаана амьдрах боломжийг олгожээ. К...

 
2014.03.28
 

1986 онд 1.5 сая гаруй агаары

1989 оны 9-р сарын 27-ны Бямба гариг нь энэхүү дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн өдөр болж байжээ. 1.5 сая гаруй бөмбөлгийг нэгэн зэрэг агаарт хөөргөж дэлхийн дээд амжилтыг бүртгэх Гиннесийн номонд бичигдс...

 
2014.01.22
 

90-ээд оныг эргэн дурсъя

Цаг хугацаа зогсолтгүй эргэж, улирах он ирэх онуудаар солигдсоор, хүн төрөлхтөн айлсан ирж буй цаг хугацааг угтан довтлохын хамт урсан одсон цаг хугацаанд үлдэж хоцорсон хуучин бүхнийг санагалзан дурссаар он жи...

 
2014.04.02
 

Өнгөрсөн ба одоо үе дэх "Зага

Америкийн кино найруулагч Francis Ford Coppola-гийн 1972 оны The Godfather буюу Загалмайлсан эцэг кино бол дэлхийн кино ертөнцийн түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг. 1945-1955 оны үеийн Нью Йорк...