(?) Намайг сана
 
 
Шинэ мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл Chrome, Firefox браузертаа манай Toolbar-ыг татаж суулгаарай
Toolbar суулгах
Татах
 
 

АЗ ЖАРГАЛЫН АЛИАЛАГЧ НАР 2014

Баяр ёслол


Оруулсан:
xopom
Хэзээ:
2014/06/01 at 10:00 am
Хаана:
Чингисийн талбай
Улаанбаатар,
Mongolia


Хамтын халуун сэтгэлийн залуус бид Эх үрсийн баяр болж байгааг тохиолдуулан 06 сарын 01-нд хөөрхөн бяцхан үрсээ баярлуулахаар бэлдэх гэж байна. 

Өнгөрсөн 2013 оны 6 сарын 1-нд 120 алиалагч нартай цувааг хийж хүүхдүүд баярлуулж Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмж байсан бол энэ удаад бүр олуулаа болж өргөжих гэж байна

Хамтын халуун сэтгэлийн гишүүн биш учир би оролцож болохгүй байх гэж ердөө бодож болохгүй шүү. Энэ бол нээлттэй арга хэмжээ учир энэ өдөр завтай хүмүүс байхад л болно. 

Халуун сэтгэлийн зүгээс даавуу болон бусад зүйлсийг хандиваар авч байгаа тул алиалагч болон оролцохыг хүссэн хүн бүр манай байранд хүрч ирээд хувцасаа оёлцож бэлдэхэд л хангалттай. 

Мөн арга хэмжээнд маань оролцож чадахааргүй, амжихгүй гэж байвал хөөрхөн бяцхан хүүхдүүдэд өгөх ШААР, МОДТОЙ ЧИХЭР хандивласан ч болно. Өөрөөр даавуу болон бусад зүйлд зарцуулагдах мөнгөн хандив өргөсөн ч нээлттэй шүү манайхаан. 

Хаан банк данс: 5041121272 , Зоригтсайханы Сарантуяа

Хэрвээ энэ данс руу хандиваа хийсэн бол 99960806 утас руу мэссеж бичиж мэдэгдэнэ үү. 

Халуун сэтггэлийн хаяг: 13-р хороолол, 38-р байр, 5-р орц, 157 тоот

99960806, 88165555, 88025868




Үйл явдалд оролцох гишүүд

Үйл явдалд оролцох гишүүн одоогоор байхгүй байна