Шинэ нэмэгдсэн шүлгүүд
|
Бүлэг: Монгол дууны үг : Чоно
|
Чоно - Чамд таалагдахын тулд
2012/5/14 |
: Чамд таалагдахын тулд би анх удаа Гараа чичрүүлэн байж харилцуураа аван Гаднаас ярихыг чинь чагнахсан Уйлахгүйн тулд уруулаа зуун байж Утасны цаанаас амьсгалыг чинь сонсохсон Чин хүслээ намдаан, хүлээсээр Хариу дуугарахад Зүсээ улалзуулан Ганцаар мөртлөө ичих юм
ДХ: Чамд таалагдахын тулд би анх удаа Чандын үгээ бодон байж хэлэхсэн Чамд татагдахын тулд би анх удаа Сэтгэл зүрхээ өгмөөр байна
Сэтгэл минь чамайг хайна Ямар холын салхи вэ? Сэрүүндээ нүдийг чинь зүүдлэх юм Яагаад үнсэж болдоггүй юм бэ? Там биш диваажин биш зуурд нь Хаанаас ч юм бэ Тавин насыг эдэлсэн хойно Харамсах юмгүй амьдармаар байна
ДХ: *2 Чамд таалагдахын тулд би анх удаа Чамд татагдахын тулд би анх удаа
ДХ: *2
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл бичих |
|
|
|
Бүлэг: Хайр дурлал
|
Тэр л сайхан алаг нүдийг чинь үнсээд
2012/5/8 |
: Тэр л сайхан алаг нүдийг чинь үнсээд Тэнгэрийн дор жаргахын амтыг мэдэрсэн Амраг сэтгэлээ чинийхээ төлөө зориулаад Ахиад хэзээ ч дурлахгүй гэж бодсон Зүрх минь ийм хэрэгтэй зүйл байсныг Зүүдлээ ч үгүй явсан юм билээ Хийл хөгжим шиг яруухан эгшиглэснээ Хэзээ ч би мартаж чадахгүй явдаг аа Чамайгаа үнссэн агшин зуун жилтэй тэнцэнэ Чинийхээ хайранд багтаад нисэх шахсанаа мэднэ Хүнд бэрх он жилүүд нэг л сайхан хөгжим болсон Хүүхдийн инээд цангинасан тусгаар улсын хаан болсон Алаг зүрх минь азтай эрийн зүрх болсон Алд бие минь амраг чинийхээ өмч болсон
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 1 |
|
|
|
Бүлэг: Гишүүдийн зохиосон шүлэг
|
Ухаантай бай хүмүүсээ
2012/5/8 |
: Урсан өнгөрөх энэ амьдралд Уулга алдан юунд гуниглана вэ Учрах зовлон дэндүү их ч Урсах нулимсны чинь тоогоор Эхийн чинь элэг эмтэрдгийг чи мэдэх үү Эргэж буцаж болдоггүй хорвоод Энэлж шаналах юун билээ Эхнээс нь дахиад эхлэе гэвч Эргүүлж даанч болохгүй нь гаслантай Эмгэнэж дандаа уйлья гэвч Эргээд даанч ирэхгүй нь гаслантай.
Баттуул
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 2 |
|
|
|
Бүлэг: Хошин
|
Хужаа
2012/5/8 |
: Хулхи газраас гялалзан борлогдогч хужаа бараа Хавтгайрсан дэлхийн дунд зугаалсан олон хуурамч бараа Нарт ертөнцийн дунд тархсан олон хямд бараа Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв. Алтан сайхан бие дээр чинь ямар ямар хор оршном? Сүү, сүүн бүтээгдхүүндээ аль зэрэг меламин хольсон бэ? Манай Монгол шиг цианит натри, мөнгөн ус холилдон байна уу? Үгүй юу? Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу? Хятад чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм. Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу? Янаглал амраглалын дөл ганцхан хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг гэсэн үү? Юунд манай ертөнцөд ориг бараа үл илгээнэ чи? Эрдэмт, элдэвтэй хятад хүмүүн! чи нэгд нэгээр харж байна. Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи. Олон орны хулхи наймаачид чамайг хэдийнээс сонирхов. Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 1 |
|
|
|
Бүлэг: Хайр дурлал
|
Дурласан шиг дурлах сайхан
2012/5/8 |
: Дурласан шиг дурлах сайхан Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан Дурлалдаа халууран эгээрэх сайхан Дундуур бүхнийг хайраараа дүүргэн Дурласан шиг дурлах сайхан Алаг зүүдээ манан хөвөрсөөр Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан Нэг их чанга хашгирмаар болох сайхан Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад Хамар шархиран нулимс ивлэх сайхан Дурласан шиг дурлах сайхан
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 1 |
|
|
|
Бүлэг: Гишүүдийн зохиосон шүлэг
|
Ойн төгөл, навчсын чимээ, усны хоржигноо
2012/5/8 |
: Ойн төгөл, навчсын чимээ, усны хоржигноо Одоо та нар хэл яриагаа миний шүлгээр хэлнэ Энэ төгөлд зуунаас ч урт эр зориг, үхлийн төгсгөл Уянгын том хөгжим... Утас нь тасарсан цэнхэр аялгуу намирч байсансан Би тэр аялгууг хөндлөө Чамайг, намайг хүлээж суухдаа Чанх дээрх оддоо ажихдаа Гэрэлт сарны туулай сэвхийг Сэрэлт харцаар ажиж чадсангүй дээ Олон, олон жилийн минь уйт дурсамж Одоо чинийхээ өмнө дэлгэх цомог Үгийн сүлжээ бол сэтгэлийн таавар Өдгөө чамтай наадах шатрын өрөг Чамтай өнгөрөөсөн он жилүүд Чадал бяраа үзсэн хүний жилүүд Зудлаад өнгөрсөн, тэгээд үрэгдсэн Чи бидний золиосууд Нохойд ачаа ачаад яах вэ Намд гуниж, гуниад яах вэ Гэрэлт сарны дор хуцалдаж явсан Гэм нь тэгээд чинийх юм уу, Минийх юм уу!
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл бичих |
|
|
|
Бүлэг: Гишүүдийн зохиосон шүлэг
|
Өнөөдөр ирээдүй хойчийн эхлэлийн өдөр байг
2012/5/8 |
: Өнөөдөр өнө мөнхийн сэргэлтийн өдөр болог Өнөөдөр ирээдүй хойчийн эхлэлийн өдөр байг Харж байгаа бүхэн маань гайхамшигт хувилан Хайрлаж байгаа бүхэн маань энэрлийн дээдийг хүртэг
Үнэн гэж гэрэлт наран байг Хайр гэж гэгээн саран байг Итгэл гэж урсах агаар минь байг Амьдрал гэж ариун бодол минь байг
Хорвоо таны алдрыг магтан Хонгорхон хайрын цэцэгсээ ургуулан Хүндтэй энэ орчлонд гэгээрэл энэрлийг ундраан Хүмүүн бид хэзээ хэзээнээс аз жаргалтай байнам
Агуу бүхний хэлтэрхий юм болохоор агуу байж бардамнах чинь гарцаагүй үнэн Аливаа бүхнийг хайрлаж энэрдэг юм болохоор амин хайрын ундарга байх чинь гарцаагүй Аз жаргалыг чи дэлгэрүүлдэг юм болохоор амьд мөрөөдлийн өлгий нь үнэн Амьдралд чи тэмүүлдэг юм болохоор агуу Бурханы хүүхэд байгаа чинь үнэн
Цэцэгс дэлбээ дэлбээгэр дэлгэрдгийн адил Цэнгэл жаргалан зуун зуунаар урагшлан айсуй Солонго өнгө өнгөөр солонгордгийн адил Амьдрал чи яруу тансагхан байх нь аргагүй ээ
Тийм ээ Тэмүүллийн энэ оргил нь Хайр байна Тийм ээ Тэнгэр мэт агуу Хайр бас байнам
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл бичих |
|
|
|
Бүлэг: Гишүүдийн зохиосон шүлэг
|
Гарах гарцгүй
2012/5/8 |
: Үг үнэн бол бусдад адлагдана Үйл илүү бол бүр дордоно. Сайн нь муугаасаа илүү гэвч Саар нь л элбэг, бүр олон.
Үзгээр ч, үгээр ч үхүүлнэ, унтуулна, Үлгэрийн амьдрал үлгэртээ л оволзоно Үхэх гэж төрдөг энэ хорвоод Үнэн гээч үүнээс хэзээ ч илүү гарахгүй.
Үйл лайгаар эхэлсэн амьсгал Үгүй болж байж л сая төгсөнө. Үнэндээ гэж хэлэх эрх надад алгаа...
Хуурмаг, хувиа хичээсэн орон зайд Худал хэлэхээс өөр арга Надад АЛГАА! УУЧЛААРАЙ!
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 1 |
|
|
|
Бүлэг: Гишүүдийн зохиосон шүлэг
|
Үүдээ битгий түгжээрэй
2012/5/8 |
: Үүдээ битгий түгжээрэй Ургаж гүйцсэн удвал лугаа бүсгүй минь Бурхадын сормуус тэврэлдээд эхлэхээр л би Бодь гөрөөс мэт л, тэнгэрийн өвс зуугаад очно шүү. . . Тэгээд л хоёулаа Тэврэлдэхийн шалтаг үүсгэнэ шүү Нохойгоо битгий тавьчихаарай даа Нарны галбирт минь Онгон одод цамцаа тайлаад ирэхээр л би Оргуул цагаан салхи мэт л, цэцгийн гэрэл хулгайлаад очно шүү Уулзаад хоёулаа Өнөөх навчаа хандалж ууна шүү Өрхөө жижигхэн завсартай орхичихоорой Үзэмний халуун дарс минь Шар согоодын үнэрт, залуу марал цанхлаад ирэхээр л би Шар нохой мэт л, шарвалзаад очно шүү Зэрэгцээд хоёулаа Загасны бүжиг саран дээр эргэнэ шүү
|
| Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл бичих |
|
|
|
|
|
|
|
|
|