Partner   Мэдээ  |   Сонин  |   Блог  |   Видео  |   Юнител  |   103  |   Салон
[ XopoM.com ]
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэрНууц vг


Нууц vгээ мартсан?
Бvртгэлгvй юу? Энд дарж бvртгvvлнэ vv!
9 САР 900 МИНУТ ХЄТЄЛБЄР ЗАРЛАГДЛАА [ iD powered by Unitel ]


Бvлэг: О. Дашбалбар
Тэнгэр шиг бай Оруулсан 2008/8/17
Тодорхойлолт :  Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Yнэлгээ: 9.00 (4 vнэлсэн) Yнэлэх | Найздаа хэлэх | Сэтгэгдэл: 2
 

hebazero Re:
¤[ XopoM.com ] Гишvvн¤
¤[ XopoM.com ] Гишvvн¤

hebazero


Нэгдсэн: 2007/4/23
Бичлэгvvд: 1640
Байршил:


Хариу
SO WONDERFUL

--

http://enkhbat-mis-hebazero.blogspot.com/
»2008/11/18 12:55 Бvртгэл Вэб сайт

Зочин Re:









Хариу
I like PPT to DVD burner shak ami swf to mpeg converter for all swf conversion PPT to video for playing with free player skin get from moyea, convert ppt to avi to play on flash video player getting best effects convert swf to avi with alpha convert PowerPoint to DVD with vivid menu, belive me, you have to use swf video converter and flash video player and convert powerpoint to avi excellent powerpoint to video converterЈ¬do convert swf to mov Ј¬create hd flv player with mp4 converter and swf converter do an excellent job good mac avi converter convert powerpoint to mp4 convert swf to mp4 flv converter swf to avi converter streaming flv player
»2010/3/3 15:35


Таны нэр: Зочин [ Бvртгvvлэх ]

Сэдэв


Гарчгийн икон
                        
                        
                        
                        
            

Сэтгэгдэл

Нуух Тод Налуу Доогуураа зураастай Дундуураа зураастай Дээгvvрээ зураастай Баруун Тєв Зvvн Тэгш    Жагсаалт Шугам Доошоо гvйнэ Дээшээ гvйнэ Зvvн тийш гvйнэ Баруун тийш гvйнэ Баруун зvvн тийш гvйнэ Дээш доош гvйнэ И-мэйл Иш татах Код энд дар URL URL-аар зураг оруулах   

:-) :-( :-D ;-) :-o 8-) :-? :-P :-x    [илvv...]

Баталгаажуулах кодыг дуурайлгаж бичнэ vv:

Инээмсэглэлvvдийг зєвшєєрнє
 BB Кодыг зєвшєєрнє
Мэдээний тєрєл
  Wallpaper
  Сонин хачин
  Программ хангамж
  Монгол дуу, клип
  Кино, хvvхэлдэй
  Флейш
  Вэб скрипт, темплейт
  Фото зураг
  Спорт
  Онлайн кино
  Тоглоом
  Ном сэтгvvл
  Оддын амьдрал
  Гадаад дуу, клип
  График, дизайн
  Тєрєл бvрийн видео
  Гар утсанд
  Папарацци
  Зєвлєгєє
  Техник технологи

Сурталчилгаа

Сурталчилгаа


Шинэ нэмэгдсэн вэб линк

Тоглоом
Alchemy..
Alchemy..
Тоглосон
153
Detecti..
Detecti..
Тоглосон
2582
Bombing..
Bombing..
Тоглосон
1583
Blox
Blox
Тоглосон
750
Kerry P..
Kerry P..
Тоглосон
286
Одоогоор нийт » 1729 « тоглоом байна.   Бvгдийг vзэх

Шинэ нэмэгдсэн контентууд
Нийт контент: 1014 Нийт бvлэг: 93            Бvгдийг vзэх
Гитар
Код: 622204
Амтат зvрх
Код: 622157
Галзуу зvрх
Код: 622083
Гvзээлзгэнэ
Код: 622032
Хар саарал цагаан
Код: 621943
Тэнгэрийн харц
Код: 621888
Windows Vista
Код: 621832
Жимсгэнэ
Код: 621791
Орос бvсгvй
Код: 053971
Цэцэгс
Код: 969234
dB
Код: 969181
Чишшшш...
Код: 969132
Сэтгэл зvрхийг хvсэг..
Код: 969078
Утаа
Код: 969038
Єгзєг
Код: 968965

Сурталчилгаа


Санал асуулга
Та аль кино театраар vйлчлvvлэх дуртай вэ? [2010]
Тэнгис кино театр
Соёмбо кино театр
Єргєє кино театр

[ Yр дvн ]
[ 14 Сэтгэгдэл ]

Facebook-д Бидэнтэй нэгдэх

Онлайн хэрэглэгчид
 Зочин: 1734    Гишvvн: 201    Нийт: 1935
buyka_oops

[ MP3 Дуу ]
Xpload

[ MP3 Дуу ]
freebat

[ MP3 Дуу ]
mungun29

[ Мэдээ ]
kim_yun_hu..

[ Мэдээ ]
RkhdZ

[ Хайлт ]
Azana

[ MP3 Дуу ]
312344

[ Мэдээ ]
sehuun_hip..

[ Мэдээ ]
mc_kashei

[ MP3 Дуу ]
bayaraa_bo..

[ Тоглоом ]
Trisha

[ MP3 Дуу ]
bridge_s9

[ MP3 Дуу ]
enkhbayar_..

[ MP3 Дуу ]
Stoneflowe..

[ MP3 Дуу ]
ganbaa2012

[ Танилцъя ]

Нийт гишvvд: 134869
Сvvлд бvртгvvлсэн: xXl8Baigal

Та бол Зочин! Бvртгvvлэх.

Зургийн цомог
Бvлэг:  Аймшиг
Аймшиг

Мэйл мэдээ
Та сайтад нэмэгдсэн шинэ мэдээ мэдээллийг єєрийн мэйл хаягтаа цаг алдалгvй авч баймаар байна уу? Тэгвэл доорх хэсэгт єєрийн мэйл хаягийг оруулна уу.

Таны и-мэйл :

Хэлбэр 


Нэмэх оруулах
  Мэдээ оруулах
  Вэб линк оруулах
  MP3 дуу оруулах
  Онигоо оруулах
  Шvлэг оруулах
Шууд харилцах
Та [ XopoM.com ] сайт-тай онлайнаар шууд харилцах бол яг одоо xopomteam байна.

YIM: xopomteam







   XopoM™ ХХК © XopoM.com 2005-2010 он. Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.