[ XopoM.com ]


  
Фото зураг : Элдэв сонин содон зурагнууд №38 [176 зураг]
Огноо: 2012/5/18 12:52:30    Нийт 232 уншсан



Цаг агаар дулаарч, хавар болж сэтгэл дотор тань хайрын бодол зочилж буй энэ өдрүүдэд гэртээ байгаа залуус та бүхэнд элдэв сонин содон зурагнуудынхаа 38 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд амьдралын баяр баясгаланг мэдрүүлж чадах болно гэдэгт итгэлтэй байна.


Фото зураг : Картонон цаасаар хийгдсэн уран баримлууд [48 зураг]
Огноо: 2012/5/18 12:24:39    Нийт 575 уншсан



1973 онд Нэгдсэн Вант улсын Стокпорт хотод төрж, өдгөө Италийн Удин хотод ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч Chris Gilmour нь 2006 онд залуу уран бүтээлчдийн Premio Cairo шагналыг хүртэж байсан нэгэн. 2001 оноос хойш
ганцаарчилсан болон хамтарсан олон арван үзэсгэлэнгүүдээ Европын хотуудад гаргаж байсан тэрээр картонон цаасаар маш гайхамшигтай уран баримлуудыг урлан хийдэг оюуны болоод гарын ур дүйтэй, авьяаслаг залуу уран бүтээлч юм. Зөвхөн картонон цаас болон цавуу ашиглан бүтээсэн түүний бүтээлүүдэд ямар нэгэн суурь тавиур, жааз хэрэггүй ажээ.


Фото зураг : Америкийн хамгийн алдартай папарацци Ron Galella-гийн авсан зурагнууд [16 зураг]
Огноо: 2012/5/18 11:58:02    Нийт 1373 уншсан



Папарацциудын анхдагч гэдгээрээ алдартай Америкийн гэрэл зурагчин Ron Galella нь 1931 оны 1-р сарын 10-нд Бронкс дүүрэгт, Итали цагаачийн хүү болон мэндэлсэн. Америкийн долоо хоног тутмын мэдээний Newsweek сэтгүүлээс "Ер бусын папарацци", Time болон Vanity Fair сэтгүүлүүдээс "Америкийн папарацци соёлын загалмайлсан эцэг" зэрэг нэрийг авсан энэ эрхэм Дэлхийн хамгийн шуугиантай алдартнуудын гэрэл зурагчин юм. Олон арван үзэсгэлэн гаргаж, арван ном хэвлүүлсэн тэрээр хамгийн сүүлд "Ron Galella: Paparazzo Extraordinaire with Mathias Prinz" нэртэй номоо хэвлүүлжээ.


Фото зураг : 65 дахь удаагийн Каннын кино наадмын нээлт [25 зураг]
Огноо: 2012/5/18 11:48:08    Нийт 694 уншсан



Жил бүр Францын Канн хотод Дэлхийн кино ертөнцийн томоохон үйл явдал болох Каннын кино наадам болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн баримтат киноноос эхлээд бүх төрөл жанрын шинэ кинонуудыг урьдчилан үздэг энэхүү фестивалийн 65 дахь удаагийн наадам 2012 оны 5-р сарын 16-нд нээлтээ хийжээ. Домогт Marilyn Monroe нас барснаас хойш 50 жил өнгөрснийг дурсаж, албан ёсны зурагт хуудсандаа Monroe-гийн зургийг хэвлэсэн энэ наадмын нээлт болон хаалтын ёслолыг The Artist киноны жүжигчин Bérénice Bejo хөтлөн явуулах болсон байна.


Фото зураг : Амьд гэрэл зургийн шинэхэн багц #9 [50 зураг]
Огноо: 2012/5/17 22:05:41    Нийт 5678 уншсан



Багагүй хугацаагаар завсарлаад байсан "Амьд гэрэл зургийн шинэхэн багц" хөдөлгөөнт гэрэл зургийн цуглуулгын цувралын маань ээлжит дугаар эрхэм уншигч, үзэгч авхай та бүхний гэгээн мэлмийг мялаахад бэлэн болоод байна. Амьд хөдөлгөөнийг дотроо агуулсан cinemagraph хэмээгдэх энэхүү зургуудын эзэн, визуал график артист Kevin Burg болон түүний хамтрагч, гэрэл зурагчин Jamie Beck нар нь энэ стилийн гэрэл зургийг үндэслэгчид юм. Санамсаргүй харахад ердийн л нэг гэрэл зураг атлаа нүдний үзүүрт гэнэтхэн хөдөлгөөн илэрч, үзэж байгаа хүнийг гайхашруулах амьд зургуудаа хүлээн авч үзнэ үү.


Фото зураг : Цагаан ордны албан ёсны гэрэл зурагчин Christopher Morris-ын зургууд [70 зураг]
Огноо: 2012/5/17 17:16:07    Нийт 5440 уншсан



1958 онд төрсөн гэрэл зурагчин Christopher Morris нь гэрэл зургийн карьерынхаа эхний хорин жилийг зөвхөн дайны сэдэвт гэрэл зураг авах ажилд зориулсан юм. Дайн тулаан өрнөсөн газар нутгуудад амьдралынхаа хорин жилийг өнгөрүүлсэн энэ эрхэм 2000 оноос хойш АНУ-ын Цагаан ордны албан ёсны гэрэл зурагчин болжээ. Баримтат зураг авахаас гадна хөрөг зураг, зар сурталчилгаа тэр ч бүү хэл загварын гэрэл зургийн салбарт хүч үздэг авьяаслаг, нэр хүндтэй энэ эрхмийн гэрэл зургийн дуранд буусан төрөл бүрийн зургуудыг үзэгч та бүхний өмнө дэлгэж байна.


Фото зураг : Элдэв сонин содон зурагнууд №37 [161 зураг]
Огноо: 2012/5/16 20:51:30    Нийт 14890 уншсан



Цаг агаар дулаарч, хавар болж сэтгэл дотор тань хайрын бодол зочилж буй энэ өдрүүдэд гэртээ байгаа залуус та бүхэнд элдэв сонин содон зурагнуудынхаа 37 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд амьдралын баяр баясгаланг мэдрүүлж чадах болно гэдэгт итгэлтэй байна.

  Дэлгэрэнгүй...    6 сэтгэгдэл    Нийтлэгч: bebnos

Мэйл мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх »








Түнш байгууллагууд »

Санал асуулга
Та ямар загварын гар утас барьдаг вэ?
Nokia
Samsung
Motorola
SonyEricsson
iPhone
LG
Siemens
BlackBerry
HTC
Benq
Alcatel
Dell
Ideos
Бусад [сэтгэгдэлд бичнэ үү]

[ Yр дүн ]
[ 64 Сэтгэгдэл ]