| Онлайн кино : Shelter [2010 / II | DVDRip] Шууд үзэх |
Огноо: 2010/8/2 8:53:16 Нийт 46285 уншсан
1983 оноос өөрийн жүжигчний карьераа эхэлсэн жүжигчин Julianne Moore-г үзэгч та бүхэн "Hannibal" хэмээх сэтгэлзүйн триллер кинонд гардаг төлөөлөгч Clarice Starling-н дүрээр нь сайн мэдэх бизээ, харин өдгөө 33 настай жүжигчин, загвар өмсөгч, Алтан бөмбөрцөг наадмын Шилдэг эрэгтэй жүжигчний шагналт Jonathan Rhys Meyers нарын хамтран тоглосон Shelter хэмээх нууцлаг аймшгийн цоо шинэхэн нэгэн киног үзэгч хэрэглэгч та бүхэндээ шууд үзэх боломжтойгоор толилуулж байна.
Гарсан огноо: 2010.03.27 Найруулагч: Måns Mårlind, Björn Stein Төрөл: Аймшиг, Нууц далд явдал, Триллер Дүрүүдэд: Julianne Moore, Jonathan Rhys Meyers, Jeffrey DeMunn, Frances Conroy, Nathan Corddry Yргэлжлэх хугацаа: 112 минут Кино компани: NALA Films Кино зураг авсан газар: Питтсбург, Пенсильван муж, АНУ улс IMDB үнэлгээ: 6.1/10 [578 саналтай]
|
|
| Онлайн кино : Caught in the Crossfire [2010] Шууд үзэх |
Огноо: 2010/7/18 12:10:40 Нийт 38872 уншсан
American Pie киногоор та бидний танил болсон жүжигчин Chris Klein, рэппэр 50 Cent нарын тоглосон "Caught in the Crossfire" киног шууд үзэх боломжтойгоор толилуулж байна.
Гарсан огноо: 2010 Найруулагч: Brian A Miller Төрөл: Гэмт хэрэг Дүрүүдэд: 50 Cent, Jason Ambrose, Tim Fields, Sydney Hall, Richard T. Jones, Lyle Kanouse, Chris Klein, Christine Lakin Yргэлжлэх хугацаа: 85 минут Кино компани: Miller Roth Films Кино зураг авсан газар: Мичиган, АНУ улс IMDB үнэлгээ: 4.1/10 [109 саналтай]
|
|
| Онлайн кино : Little Big Soldier [2010] Монгол хэлээр шууд үзэх |
Огноо: 2010/4/12 16:38:21 Нийт 85870 уншсан
![Little Big Soldier [2010] Монгол хэлээр шууд үзэх](http://img.xopom.com/2010/uploads/20100412040919AMLittle Big Soldier 2010.jpg) Гарсан огноо: 2010.02.11 Найруулагч: Sheng Ding Төрөл: Action | Adventure | Comedy Дүрүүдэд: Jackie Chan, Lee-Hom Wang, Rongguang Yu, Ken Lo, Sung-jun Yoo, Peng Lin, Peng Lin, Baoqiang Wang, Yue Wu Yргэлжлэх хугацаа: 91 минут IMDB үнэлгээ: 7.1/10 [806 саналтай]
Олон арван инээдмийн киногоороо дэлхий дахинаа алдраа цуурайтуулсан Гонконгийн жүжигчин Jackie Chan-ы бичиж, продюсерлэсэн "Little Big Soldier" нэртэй адал явдалт, инээдмийн кино өнгөрсөн 2-р сарын 11-нд БНХАУ-д албан ёсоор нээлтээ хийснийг кино сонирхогч та бүхний цуглуулганд нэмэрлэхээр оруулж байна. Энэхүү кино нь 25 сая долларын хөрөнгөөр бүтсэн бөгөөд зураг авалтын хувьд 2009 оны 1-р сард эхэлж, 8-р сард дууссан юм байна. Киноны гол дүрд жүжигчин Jackie Chan, Хятад гаралтай Америкийн жүжигчин Leehom Wang нар тогложээ.
Кинонд: МЭӨ 475-221 оны үед Хятад улсад ноёрхож байсан дайнч овог аймгуудын үеийн гурван цэрэг эр болон нэгэн морины тухай өгүүлэх энэ кинонд Jackie Chan хөгшин явган цэргийн дүрийг, Leehom Wang өрсөлдөгч омгийн өндөр тушаалын генералын дүрийг бүтээжээ. Тэд хайр найргүй догшин тулаанаас хоёулханаа амьд үлдэгсэд бөгөөд явган цэрэг шагнал горилох үүднээс генералыг олзны хүн болгон өөрийн омогт аваачихаар шийднэ.
|
|
| Онлайн кино : Whiteout [2009] Монгол хэлээр шууд үзэх + татах |
Огноо: 2010/3/14 3:42:25 Нийт 73473 уншсан
![Whiteout [2009] Монгол хэлээр шууд үзэх + татах](http://img.xopom.com/2010/uploads/20100309021535AMwhiteout_2009.jpg) Гарсан огноо: 2009.09.11 Найруулагч: Dominic Sena Төрөл: Action | Crime | Drama | Mystery | Thriller Дүрүүдэд: Kate Beckinsale, Gabriel Macht, Tom Skerritt, Columbus Short, Alex O'Loughlin, Shawn Doyle, Joel S. Keller, Jesse Todd Yргэлжлэх хугацаа: 94 минут IMDB үнэлгээ: 53/10 [6,838 саналтай]
Америкийн комик номын зохиолч Greg Rucka, комик номын зураач Steve Lieber нар хамтран бүтээж, 1998 онд хэвлүүлж байсан "Whiteout" хэмээх комик номноос сэдэвлэн бүтээгдэж, уг номынхоо нэрээр нэрлэгдсэн бүрэн хэмжээний уран сайхны кино 2009 оны 9-р сарын 11-ний өдөр албан ёсны нээлтээ хийсэн билээ. Warner Bros кино компани энэхүү киногоо бүтээхэд 35 сая долларын хөрөнгө зарцуулсан юм байна.
Кинонд: АНУ-ын маршал нэгэн бүсгүй Антарктик дахь нэгдсэн улсын бааз руу явахаар томилогдоно. Түүний даалгавар бол гурав хоногийн дотор алуурчныг мөрдөж олох бөгөөд Антарктикын хүчит шуургаар шуурсан тэсгим хүйтэн өвөл эхлэхээс өмнөхөн замдаа гарна. Маршал бүсгүй замдаа мөн л нэгэн алуурчныг мөрдөж байгаа нэгдсэн улсын хүчний ажилчинтай таарна.
|
|
| Онлайн кино : Jennifer's Body [2009] Монгол хэлээр шууд үзэх |
Огноо: 2010/2/26 19:55:59 Нийт 153525 уншсан
![Jennifer's Body [2009] Монгол хэлээр шууд үзэх](http://img.xopom.com/2010/uploads/20100226071539AMjennifersbody.jpg) Гарсан огноо: 18-09-2009 Найруулагч: Karyn Kusama Төрөл: Comedy | Horror | Thriller Дүрүүдэд: Megan Fox, Amanda Seyfried, Johnny Simmons, Adam Brody, Sal Cortez, Ryan Levine, Juan Riedinger, Colin Askey, Chris Pratt Yргэлжлэх хугацаа: 98 минут IMDB үнэлгээ: 5.4/10 [17,790 саналтай]
Diablo Cody хэмээх зохиолчийн нууц нэрээрээ алдартай, Америкийн зохиолч, сэтгүүлч Brook Busey-гийн бичиж, кино найруулагч Karyn Kusama-гийн найруулсан "Jennifer's Body" нэртэй аймшигт, инээдмийн кино өнгөрөгч 2009 оны 9-р сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн билээ. 16 сая долларын өртгөөр бүтсэн, 20th Century Fox кино компаний бүтээл энэхүү киноны гол дүр болох Jennifer-ийн дүрийг Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг жүжигчин, загвар өмсөгч Megan Fox бүтээсэн юм.
Кинонд: Jennifer бол сургуулийн хамгийн хөөрхөн, хамгийн сэтгэл булаам охин. Сургуулийн бүх л залуус түүний араас хөл алдан гүйх боловч Jennifer тэднийг нэг нүдээрээ ч тоож хардаггүй байсан цаг саяхан. Гэвч бүсгүйн ялдам инээмсэглэл, гайхалтай арьс, гоолиг биений цаана буг чөтгөр оршсоноос болж, тэрээр өөрт нь унан тусан дурлах залуусыг нэг нэгээр нь ангуучилж эхэлнэ. Яагаад үзэсгэлэнт бүсгүй хүний цусанд шунах болсныг Монгол хэл дээр шууд үзэх боломжыг хэрэглэгч та бүхэндээ олгож байгаадаа таатай байна. Цаашид манай сайт хэрэглэгчиддээ Монгол хэл дээрх орчуулгатай сүүлийн үед гарсан олон гайхалтай кинонуудыг байнга хүргэж байх болно.
|
|
|
|
|
|
|