(?) Намайг сана
 
 
Шинэ мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авахыг хүсвэл Chrome, Firefox браузертаа манай Toolbar-ыг татаж суулгаарай
Toolbar суулгах
Татах
 
 
Anemone
Үндсэн
Мэдээ
Цомог
Гишүүд
Үнэлгээ


Цомгууд

“ANEMONE” ХАМТЛАГИЙН ШИНЭ ЖИЛИЙН ДЭГГҮЙТЭЛ
Бичсэн: xopomteam Огноо: Thu, 12 Dec 2013
Оны төгсгөл сард уран бүтээлчид ёстой л оволздог гэдэг. Ялангуяа 12 сар гарахаар урлагийнхан шинэ жилийг угтсан дуу, клипээрээ “бөмбөгдөж” эхэлдэг билээ.
Шинэ жилийн дуу гэхээр л манайхан өөдрөг гэгээн, итгэл найдвараар дүүрэн дуу дуулахыг илүүд үздэг. Цас, хайр дурлал гэсэн нийтлэг утга санаа, өгүүлэмжтэй дуунууд уламжлал болжээ.
Харин “Anemone” хамтлагийн охид энэ удаад шинэ жилийн дэггүйтэлийн тухай дуулжээ. “Дэггүй шинэ жил” нэртэй цоглог ритмтэй, эрч хүч сэргээх дууных нь аяыг “UP MUSIC” продакшны ерөнхий продюссер Н.Халиуны төрсөн дүү, залуу авъяаслаг хөгжмийн зохиолч Н.Нар-Оюу зохиосон бол үгийг нь ZZ бичжээ. Уг дуунд, шинэ жилийн баяраар хүмүүс хэрхэн догдолдог, тус баярт хэрхэн ач холбогдол өгч, бэлддэг зэрэг сонирхолтой сэдвийг дуулжээ.
Сонирхолтой нь, “Anemone” хамтлагийн ахлагч Х.Жулдиз өөрийн санал хүсэлтийн дагуу Солонгос улсад суралцахаар болж, хамтлагаасаа гарсан бөгөөд шинэ уран бүтээлийг үлдсэн гишүүд нь амилуулжээ. Тэд хараахан шинэ гишүүний эрэлд гараагүй ч хамтлагийн продюссерүүд нь сайн дуучин гараад ирвэл хамтлагт элсүүлэхийг үгүйсгэхгүй байгаа аж. Ямар ч л байсан “Anemone” цаашид “Гурвуулаа дуулах уу эсвэл шинэ гишүүн нэмж авах уу” гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр үлдэж байна.
Ийнхүү “Anemone” хамтлаг “Дэггүй шинэ жил” дуугаа хөгжим сонирхогчдын шинэ жилийн баярын дуунуудын жагсаалтанд нэмлээ. Тус дууны клипийг сүүлийн үед эрэлттэй байгаа “Dual-Zet” студийнхэн бүтээж байгаа гэнэ. Одоогоор эвлүүлгийн ажил хийгдэж клипний гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Өөскөө өвлийн өвгөний дүрд тоглож байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.
1 Мэдээ | Хуудас 1 - 1